Вэб урилга + видео

Цаасан урилгыг орлох
цахим урилга

Мессенжерээр илгээхэд нээгддэг вэб урилга, дээр нь Story-д тавих босоо видео. Таван бэлэн загвар, захиалснаас хойш 24 цагт бэлэн.

Жишээ урилга үзэх Үнэ харах

Захиалснаас хойш 24 цагийн дотор бэлэн болно

Юугаараа өөр вэ

Ердийн цахим урилга бол зөвхөн нэг хуудас. Бид гурван зүйлийг нэмж өгдөг.

🎬

Видео урилга дагалдана

Хөгжимтэй, босоо (9:16) видео. Instagram Story, Facebook, TikTok-д шууд тавина. Вэб холбоос нээх дургүй хүн ч видеог хараад ойлгоно.

Хариутай урилга удахгүй

Зочин «Ирнэ / Боломжгүй» гэж дарна. Та хэдэн хүн ирэхийг, хэн хариу өгөөгүйг жагсаалтаар харна — ширээ, зоогоо тааруулахад амар. Энэ систем хөгжүүлэлтийн шатанд байна.

👤

Зочин бүрд хувийн линк удахгүй

«Эрхэм хүндэт Д.Болд таныг…» гэж нэрээр нь дуудсан урилга. Ширээний дугаараа урилга дээрээ хараад ирнэ. Энэ систем хөгжүүлэлтийн шатанд байна.

Хэрхэн ажилладаг вэ

Танаас ердөө мэдээлэл, зураг хоёр л хэрэгтэй.

Мэдээлэл өгнө Нэр, огноо, газар, урилгын үг, хөтөлбөр, зургууд.
Загвар сонгоно Хурим, сэвлэг үргээх, ой, төрсөн өдөр — өнгө, хээг нь тохируулна.
Танд үзүүлнэ Бэлэн холбоос, видеог нь илгээнэ. Засах зүйлээ хэлнэ.
Илгээнэ Нэг холбоосыг хуваалцна. Хариу, зочдын жагсаалт тань руу цугларна.

Үнэ

Нэг удаагийн төлбөр. Арга хэмжээ дуустал холбоос тань ажиллана.

Энгийн

15,000₮

  • Вэб урилга (утсанд тохирсон)
  • Буцаж тоологч, газрын зураг
  • Зургийн цомог, слайд шоу
  • Хөгжим, календарьт нэмэх
  • Видео урилга
  • Хариу авах систем
Сонгох
Одоо захиалж болно

Видеотой

35,000₮

  • Энгийн багцын бүх зүйл
  • Босоо видео урилга (хөгжимтэй)
  • Messenger-т зурагтай харагдана
  • Хариу авах (Ирнэ / Боломжгүй) удахгүй
  • Зочдын жагсаалт, тоо удахгүй
  • Зочин бүрд хувийн линк
Сонгох

VIP удахгүй

60,000₮ · төлөвлөж буй үнэ

  • Видеотой багцын бүх зүйл
  • Зочин бүрд нэрээр нь хувийн линк
  • Ширээний хуваарь харуулах
  • QR-аар хаалганд бүртгэх
  • Мөнгөн бэлгийн бүртгэл (QPay)
  • Зочдын жагсаалт Excel-ээр
Сонирхож байна

◷ «Удахгүй» гэж тэмдэглэсэн боломжууд хөгжүүлэлтийн шатанд байгаа тул одоогоор захиалгад ороогүй болно. Бэлэн болмогц энд зарлана. Буяны болон сургуулийн арга хэмжээнд хөнгөлөлт үзүүлнэ.

Юу багтдаг вэ

Бүх урилга утсанд зориулж хийгдэнэ — жижиг үсэг, хэвтээ гүйлт байхгүй.

✉️
Дугтуй нээх хөдөлгөөнХуудас нээгдэхэд дугтуй задарч урилга гарч ирнэ
Буцаж тоологчХэдэн хоног үлдсэнийг өөрөө тоолно
🖼️
Зургийн цомогСлайд шоу, томруулж харах
🎵
ХөгжимХүссэн дуугаа тавина
📍
Газрын зурагДарахад Google Maps дээр замыг нь заана
📅
Календарьт нэмэхЗочин утасныхаа хуанлид нэг товшилтоор хийнэ
🕘
ХөтөлбөрЦагийн хуваарь дэлгэрэнгүй
📲
Messenger-т зурагтайХолбоос илгээхэд нэр, огноо, зурагтай гарна
📶
Сүлжээгүй ч нээгдэнэХөдөө орон нутагт ч уншигдана
🇲🇳
Монгол хээ, бичигӨлзий хээ, монгол фонт бүрэн дэмжинэ
♾️
Хязгааргүй зочинХэдэн ч хүнд илгээсэн нэмэлт төлбөргүй
✏️
Үнэгүй засварАрга хэмжээ болтол мэдээллээ засуулж болно

Бэлэн загварууд

Таван жишээг бүтнээр нь нээж үзээрэй — утсан дээрээ ч болно.

Бусад төрлийг таны өнгө, зураг, үгэнд тааруулж хийнэ.

Шинэ өргөөТөгсөлтЦол зэрэг Байгууллагын арга хэмжээШинэ жилБуяны үйл ажиллагаа

Түгээмэл асуулт

Хэр хугацаанд бэлэн болох вэ?

Мэдээлэл, зургаа өгснөөс хойш ихэвчлэн 24 цагийн дотор. Яаралтай бол хэдхэн цагт ч болно.

Дараа нь мэдээллээ засаж болох уу?

Болно. Цаг, газар өөрчлөгдвөл хэлэхэд л засна — холбоос тань хэвээр, зочид дахин юу ч татах шаардлагагүй.

Зочид апп татах шаардлагатай юу?

Үгүй. Холбоос дарахад л утасных нь браузераар нээгдэнэ. Насанд ахисан хүмүүст ч ойлгомжтой.

Урилга хэдий болтол ажиллах вэ?

Арга хэмжээ өнгөрснөөс хойш нэг жил. Хүсвэл дурсамж болгон үлдээж, зургаа нэмж болно.

Хариу авах систем хэзээ бэлэн болох вэ?

Одоогоор жишээ загвар дээр товчийг нь харж болно, гэхдээ хариу хараахан бүртгэгдэхгүй. Систем бэлэн болмогц энд зарлаж, аль хэдийн урилга захиалсан хүмүүст нэмэлт төлбөргүй нээж өгнө.

Төлбөрөө яаж төлөх вэ?

Урилгаа хараад таалагдсаны дараа төлнө. Дансаар болон QPay-ээр хүлээн авна.

Урилгаа захиалах

Арга хэмжээнийхээ нэр, огноо, газрыг бичээд илгээнэ үү. Бид загвар санал болгож, үнийг баталгаажуулна.